Түгээмэл асуултууд

Асуулт: Имплантын эмчилгээнд насны хязгаарлалт байдаг уу?

Хариулт: Ясны өсөлт боловсорч гүйцсэн (дунджаар 16-аас дээш насныхан), эрүүл мэндийн болон анатомийн бүх шаардлага хангагдсан тохиолдолд хэн ч суулгацын эмчилгээ хийлгэж болно. Үндсэндээ насны хязгаарлалт байхгүй, гэхдээ энэ нь эрүүний ясны байдлаас хамаарна.

Асуулт: Имплантын эмчилгээний зардал хэд байдаг вэ?

Хариулт: Эмчилгээний өртөг нь суулгацын тоо, төрөл, имплант дээр тавих бүрээсний төрөл, мөн өвчтний байдлаас хамаарч өөр өөр үнэтэй байдаг.

Асуулт: Имплант суулгахад хэр хугацаа шаардагдах вэ?

Хариулт: Суулгацын өмнө амны хөндийд хэсэгчилсэн мэдээ алдуулалтыг хийдэг тул бараг өвдөлтгүй гэж хэлж болно. Хагалгаа хийхэд нийт 30 минутаас 2 цаг хүртэл хугацаа шаардагдана. Мэдээ алдуулалт гарсны дараа өвдөж, хавдаж болох бөгөөд энэ нь богино хугацаанд арилдаг. Ихэнх тохиолдолд өвчтөн эмнэлэгт хэвтэх шаардлагагүй ч суулгацын тооноос хамаарч эмнэлэгт хэвтэх шаардлагатай гарах боломжтой. Гэхдээ имплант суулгасан өвчтөнүүдийг эмчилгээний дараа сайн амрахыг зөвлөдөг.

Асуулт: Имплант суулгасны дараа хоолоо зажилж идэж чадах уу?

Хариулт: Имплантын эмчилгээ хийлгэснээр зажлах үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирна. Өвчтөн имплант шүдэлбэртээ дасах хүртэл таагүй мэдрэмж төрж магадгүй ч хэсэг хугацааны дараа та өмнөх шигээ франц талх, алим, мах зэрэг хоолыг зажлах боломжтой болно.

Асуулт: Ясанд имплант суулгаснаар биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?

Хариулт: Титан имплант нь биологийн хувьд нийцтэй бөгөөд муудаж, зэвэрдэггүй. Мөн титан нь сөрөг урвал үүсгэдэггүй нь батлагдсан. Тиймээс хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Анхааруулга:
Хэрэв та имплантын эмчилгээний талаар бусад асуулт болон санаа зовж байгаа асуудал байвал бол эмчилгээгээ эхлэхээс өмнө мэс засал хийлгэх гэж буй эмнэлэг, эмчтэйгээ энэ талаар тодорхой ярилцаж, тайлбар авна уу.
Scroll to Top
Scroll to Top