Албан ёсны дистрибьютор Brain Base Corporation Mongolia LLC

Танд итгэл төгс инээмсэглэлийг өгч,
Шүдний эмч нарын сэтгэлийг амар амгалан байлгана.

   “Брэйн Бэйс Корпорэйшн Монголиа” ХХК- нь  2019 оноос эрүүл мэнд, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдан улмаар Япон улсын эмнэлгийн хэрэгсэл-протез үйлдвэрлэгч корпораци болох “Брэйн Бэйс Корпорэйшн” ХК-ны Монгол, Казакстан, Узбeкстан улсын Албан ёсны онцгой эрхтэй дистрибьютор болоод байна.

   Бид Монгол улсын шүд, эрүү нүүрний эмгэгийн тусламж үйлчилгээг дэмжих, олон улсын сургалтыг зохион байгуулах, шинэ тeхнологийг нэвтрүүлэх, тус компанийн олон улсад чанарын баталгаа авсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг борлуулах эмнэлгийн хэрэгсэл-протез ханган нийлүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамны олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн цаашлаад Монгол, Япон улсын эдийн засгийн түншлэл, найрамдалт харилцааг өргөжүүлэх үйл явцад өөрсдийн хувь нэмрийг оруулна хэмээн итгэл тавин ажиллаж байна.

Mytis Arrow Implant-ийн үүсэл

 Brain Base Corporation (BBC) нь 1988 онд байгуулагдсан. 

1997 оноос Mytis Arrow Implant /суулгац/-ыг үйлдвэрлэж. борлуулж эхэлсэн бөгөөд түүнээс хойш шүдний имплантын чиглэлээр шинэ бүтээгдэхүүнүүдийг боловсруулж, үйлдвэрлэсээр ирсэн.

Mytis Arrow Implant-ийн зах зээлд амжилттай нэвтэрсэн гол давуу тал нь Ази хүний эрүү хоншоорын ясны онцлогт тохируулан, биомеханик функцын хувьд нарийн бүтэцтэй, дээд зэргийн түүхий эдийг /Titian Grade II/ ашиглан имплант суулгац, дагалдах хэрэгсэл болон мэс ажилбарын цогц системийг бий болгосон явдал юм.

Mytis Arrow Implants нь 2006 онд АНУ-ын FDA борлуулалтын гэрчилгээ

2008 онд Солонгосын KFDA борлуулалтын гэрчилгээ
2010 онд Тайваний TFDA борлуулалтын гэрчилгээ

2011 онд Хятадын CFDA борлуулалтын гэрчилгээг тус тус авсан.

Бид Хятад, Тайвань, Хонг Конг, Вьетнам, Индонези, Мьянмар, Йордан, Турк, Солонгос гэх мэт Азийн орнуудадтай онцгойлон хамтарч ажилладаг бөгөөд түүний сацуу АНУ зэрэг хилийн чанад дахь борлуулалтаа өргөжүүлэн тэлсээр байна. Ингэснээр манай бүтээгдэхүүнийг олон
улсад эмч нар ашигладаг болсон.

Цаашид бид олон эмч нарын дэмжлэг тусламжтайгаар шинэ санаа гаргаж, технологийн талын чадвараа хөгжүүлэхэд улам бүр анхаарч, бүтээгдэхүүдээ сайжруулж урагшилсаар байх болно.

Бүтээгдэхүүний түүх

1988 Япон улсад үүсгэн байгуулагдсан.

1997 Mytis Arrow имплантийг анх үйлдвэрлэж эхлэв.

2006 Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 13485, ISO 9001 болон FDA баталгааны сертификат авав.

2007 Beta-powder /цэвэрлэх нунтаг/ бүтээгдэхүүндээ FDA баталгаа сертификат авсан.

2009 Arrow-Bone-Beta /Яс нөхөх материал/ бүтээгдэхүүндээ FDA зөвшөөрөл авав.

2010-9 сард Иордан улсад имплант суулгацын талаар Сургалт, семинар зохион байгуулав.

2011 БНХАУ, Индонез , Мьянмар Израйль, Ливан, Бангладиш улсууд руу ArrowBone-Beta бүтээгдэхүүн нэвтрүүлэв.

2014 Mytis Arrow имплантийг Ливан болон Тайланд улс руу импортлож эхлэв. Arrow Bone-Beta бүтээгдэхүүнийг Ливи мөн Япон улсдаа борлуулж эхлэв. Arrow Bone-Beta болон Beta-Powder-ийг Кипр улсад нэвтүүлэв.

2015 Mytis Arrow имплантийг Турк, Иордан, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Кувэйт, Вьетнам болон Сингапур улсуудад нэвтүүлэв

2015 ArrowBone-Beta бүтээгдэхүүн Иордан, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Кувэйт, Вьетнам болон Сингапур улсуудад нэвтүүлэв.

2017 Mytis Arrow имплантийг Филлипин улс руу экспортлов.

2018/10, 11 сард Вьетнам улсын Ханой хотод Arrow имплант суулгацын үндсэн сургалт зохион байгуулсан.

2019 Монгол, Казакстан, Узьбекстан улсуудад Arrow имплант суулгац нэвтрэв.

2022/01 сард анхны онол болон гардан сургалтыг ВВС-ийн сургагч багш Фүжимото Масаари болон Этүгэн Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран зохион байгуулав.

2022/04 сард Этүгэн Их Сургууль BBCMongolia ХХК-д хөрөнгө оруулалт хийж, Японы BBC-тэй дистербютерийн гэрээг шинэчлэн байгуулав.

2022/10 сард BBC 4 төлөөлөгчийг Этүгэн Их Сургуулийн 20 жилийн ойд урьж, ВВС компаний ерөнхий захирал Mytis Arrow-ийг зохион бүтээсэн Ноён Такамаса Сасо-д Этүгэн Их Сургуулийн хүндэт профессор цол олгов.

2022/12 сараас Mytis Arrow имплант Монгол улсад анх удаа хийгдэж эхлэв.

2023/05 сараас Япон улсын Цүрүми Их Сургуулийн Шүдний Согог заслын тэнхмийн профессор Кокүбо Юүжи болон ВВС сургагч багш Фүжимото Масаари нар BBCMongolia, Этүгэн Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран онол болон гардан хосолсон имплантын цуврал сургалтыг зохион байгуулж эхлэв.

2023/11 сард Кокүбо Юүжи болон Фүжимото Масаари профессор нар Монгол улсад албан ёсны тусгай зөвшөөрлийн эрх авч нээлттэй имплант хагалгаа /Live operation/ хийв.

Mytis Arrow Implant System
Scroll to Top
Scroll to Top