Имплант гэж юу бэ?

Хиймэл шүд = Имплант

Имплант гэдэг нь эрүүний ясанд титанаар хийгдсэн хиймэл ёзоор суулгах эмчилгээний арга юм. Энэ нь өөрийн өмнөх шүдний харагдах байдал болон үйл ажиллагааг шүдний угаас титэм (имплант дээр бүрэх шүдний бүрхүүл) хүртэл нөхөн сэргээдэг.

Имплант нь хоолоо дахин зажилж идэхэд тань тусална

Имплант нь хиймэл шүд, гүүрэлсэн шүдэлбэрээр хангаж чаддаггүй хүний хэрэгцээ болох “хатуу хоол зажлах” боломжийг олгодог. Хоол зажлах үед шүдэнд итгэмээргүй хэмжээний өндөр ачаалал өгдөг. Ерөнхийдөө араа шүд нь 150-200 кг ачааг тэсвэрлэх ёстой. Алдагдсан шүдийг имплантаар сольсноор өвчтөн өмнөх шигээ хоолоо дахин зажилж чаддаг болдог. Цаашилбал бүрээсний өнгө, үзэмжийг өвчтөний шүдэнд тохируулан хийж болно. Үүнээс гадна имплантыг зааврын дагуу арчилж чадвал насан туршдаа ашиглах боломжтой.

Титан: Имплантын гол металл

Өмнө нь янз бүрийн материалыг имплант хийхэд ашигладаг байсан. Одоогийн байдлаар титан нь дэлхийн олон улс орнуудад хийгдсэн олон тооны судалгаанд үндэслэн хамгийн шилдэг материал гэж тооцогддог. Титаныг хугарсан ясыг нөхөн сэргээх боолт зэрэг олон төрлийн эмнэлгийн хэрэгсэлд ашигладаг. Энэ нь хүний биед харшлын урвал үүсгэх эрсдэл багатай аюулгүй материал юм.

 

  Имплантын эмчилгээ хийлгэхдээ өвчтөн нь суулгацын талаар зөв мэдлэгтэй, найдвартай ур чадвар, туршлагатай шүдний эмчийг сонгох нь хамгийн чухал.

Scroll to Top
Scroll to Top